Нийслэл хотод вакцинд хамрагдах зорилтот бүлгийн 1,143,025 иргэн байгаагаас өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 470,318 нь вакцин хийлгээгүй байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг твиттер хуудсаараа мэдэгджээ.
Зорилтот бүлгийнхэн буюу 18-наас дээш насны 1.1 сая иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 58.5 хувь нь эхний тунд, 30.5 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байгаа ажээ.