Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Шар мэдээ

Ц.Оюунгэрэл: Дасгал хийж байгаа хүмүүс биш юм уу

Б.Идэр-Одын найз бүсгүйтэйгээ дасгал хийж буй зураг нийгмийн сүлжээнд тавигдсан даруйдаа олны бухимдлыг хүргээд байгаа билээ. Эр хүний сүлд хийморь доройтно, эмэгтэй хүн эр хүний мөр, толгой дээр сууж болохгүй, үл хүндэлж байна хэрэг гэх мэтээр нийтээрээ дайрч давшлав. Мэдээж юмны учир ойлгодог хэсэг масс хосуудыг хамтдаа дасгал хийж, найз бүсгүйгээ хайрлаж, хүндэлж байна хэмээн өмөөрөөд авсан.

“Та нар хаанаас төрдөг гэдгээ мартчихдаг юм уу?, “Бага байхдаа аавынхаа мөрөн дээр суугаад явж л байсан. Аавын минь хийморь сүлд доройтоогүй л байна”, Эмэгтэй хүн суулгаад л сүлд хийморь нь доройтчихдог эрчүүд?” гэх мэтчилэн сошиал хэрэглэгчдийг талцуулсан томоохон маргаан болов.

Бүр Б.Идэр-Одын энэ үйлдлээр ээжрүү нь хандсан үг ч чулуудаад амжсан.

Тэгвэл Ц.Оюунгэрэл энэ асуудалд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр “За хүмүүс надаас албан ёсны байр суурь их асууж байнаа. Заа би хариулья аа: Дасгал хийж байгаа хүмүүс биш юм уу” хэмээн хошигножээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!