Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ц.Туваан гишүүн АНУ-ын лобби групптэй 50 мянган долларын гэрээ байгуулсан уу?

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн АН-ыг төлөөлөн Ц.Туваан гишүүн АНУ-ын лобби буюу нөлөөллийн бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан гэдгийг онцоллоо. Мөн Ц.Туваан гишүүн үүнд тайлбар хийлээ.

Ц.МӨНХ-ОРГИЛ: -Сонгууль будлиулах гээд байна гэх юм. Харин энэ ажлыг АН хийж эхлээд байна. Ингэж харж байгаа учраас Ц.Туваан гишүүнээс тодруулга авах гэсэн юм. АНУ-ын лобби буюу нөлөөллиийн компаниуд гадаад, дотоодод үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулах бүрдээ бүртгүүлдэг бүртгэлийн сан байдаг. Энэ бүртгэлд дурсанаар АНУ-ын DCI гэдэг лобби групп Ц.Туваан гэдэг даргатай АН-тай дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар сарын 12 хүртэл 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны хугацаанд ийм гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ ямар учиртай гэрээ вэ, Ц.Туваан гишүүн ээ. Та үүнийг нэг тайлбарлаж өгөөч. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-д “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцаа авахыг хориглоно” гэсэн заалт бий. Энэ гэрээ чинь энэ заалттай яаж нийцэж байгаа юм бэ. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу, Ц.Туваан дарга аа.

Ц.ТУВААН: -Би хариуцлагатайгаар хэлье. АН-аас 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч төлж гэрээ хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх. Манайх тийм баян нам биш. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан бол түүнийгээ залруулж хэлээрэй.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!