Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Шар мэдээ

Ц.Хүсэлбаатар төрсөн хүү Я.Учралтайгаа тун сайн харилцаатай байдаг

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нар хамтдаа амьдарч, хоёр хүүхдийн аав ээж болсон. Тэдний том охин нь мисс Х.Баярмаа. Мисс Х.Баярмаа СУИС төгсөөд, Америкт боловсролын зэргээ ахиулаад ирсэн.

Одоо аав ээжийнхээ үүсгэн байгуулсан “Шилдэг өнгө” хамтлагт жүжигчин мэргэжлээрээ ажилладаг. Х.Баярмаа нэг эрэгтэй дүүтэй, удам дамжсан урлагийн гэр бүлийн бага хүүг нь урлагийн мэргэжил сонгоогүй бололтой, хүмүүс сайн мэддэггүй.

Ц.Хүсэлбаатар өмнө нь Б.Янжиндулам хэмээх бага ангийн багш бүсгүйтэй ханилж хөөрхөн хүүгийн аав ээж болцгоосон ч тэдний амьдрал хоёр тийш болсон гэдэг. Тэр хүү нь  “Учиртай урилга” нэвтрүүлэг хөтөлдөг  Я.Учрал гэдгийг хүмүүс мэднэ.

Тэрээр төрсөн эцэгтэйгээ тун сайн харилцаатай байдаг гэнэ. Олон жилийн өмнө “Учиртай урилга” нэвтрүүлэгтээ урьж, халуун дулаан ярилцлага өрнүүлэн, хүүгээ үнсэж байгаа агшин олон хүний сэтгэлийг хөдөлгөж байсан билээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!