УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг сүүлийн үед авааль гэргийгээрээ гангарч хөтлөлцөн гүйх нь их болсон. Цагтаа мань эр Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг мисс Ё.Нямжавтай дурлалын романс үүсгэж, дундаасаа хөөрхөн үрээ өлгийдсөн. Мисс Ё.Нямжав ч “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүүхдийнхээ эцгийг Ц.Цэрэнпунцаг гарьдыг хэмээн хүлээн зөвшөөрсөн.
Гишүүний гэргий Б.Ойгонжаргал нь эх орондоо ирэхдээ нөхөртөө мисс Ё.Нямжавтай нэг улсад амьдарч чадахгүй гэсэн биз. Ц.Цэрэнпунцаг ирэх дөхсөнөөр Ё.Нямжавыг Шанхай дахь консулаар илгээсэн. Үүнээс үзвэл түүний Эхнэр, эмэгтэйчүүд нэг улсад багтцалцахгүй байсан бололтой.
Ё.Нямжав ч урд хөршид чимээгүйхэн амьдарч байгаад кoвид гарах үед эх орондоо ирээд байгаа юм. Гэтэл саяхнаас түүнийг гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэх шум сонсогдох боллоо. Ингэснээр мисс бүсгүй албан ёсоор хаягтай болж, Б.Ойгонжаргал хатагтайн санаа амарсан сурагтай.
УИХ гишүүн болох гэж 600 ажилтнаа Завхан аймаг руу шилжүүлж байжээ
УИХ гишүүн Ц.Цэрэнпунцаг Үндэсний бөхийн дэвжээнээс бизнесийн салбарт хүч үзэж, сэргэлэн овсгоотой нэгэн болохоо харуулсан. Харин түүний дараагийн нүүдэл нь улс төр байсан юм.
Тэрбээр хувийн бизнесээ өргөжүүлж, “Жем” үйлдвэрийг босгосон төдийгүй үүрэн телефоны “G mobile”-ыг хөл дээр нь босгосон. Тэрбээр өөрийн” Жем интернэшнл ” ХХК-ийн 600 ажилтнаа Завхан аймаг руу шилжүүлсэн гэх яриа тухайн үедээ гарч байсан билээ. Хэдийгээр 600 гэсэн тоо гарч байсан ч түүнээс ихийг шилжилт хөдөлгөөнд хамруулсан байхыг үгүйсгэхгүй.
Сонгууль ойртохоор царцааны нүүдэл буюу Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжилт хөдөлгөөн ихээр хийгддэг. Энэ үеэгдэл сүүлдээ хэвийн мэт болж, хэн их царцааны нүүдэл хийсэн нь улс төрд гараад байх шиг.
Түүний нэр дээр “ЖиМобайл” корпораци, “ЖиМобайл нет” ХХК, Спиртийн үйлдвэр, “Жем газ” ХХК, “Тэргүүн” архины үйлдвэр, “Жем Хужирт” ХХК, “Жем Драфт” шар айрагны үйлдвэр, “Жи Эн Бевережис” ХХК байдаг. Ямартай ч Ц.Цэрэнпунцаг гарьд УИХ-д нэр дэвшиж, бөхчүүдийн тоог нэгээр нэмсэн билээ. Бөхдөө хайртай завханчууд гарьдыгаа