Амжилт Мэдээ

“Чингис хаан” одонгоор The Hu хамтлагийг шагнана

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд  Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд

“Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2019 арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонгоор The Hu хамтлагийг шагнахаар болсон. Энэ хамтлаг нь 11 хүний бүрэлдэхүүнтэй. Хүннү рок урсгалаар уран бүтээлээл туурвидаг” гэлээ.

Шагналын тухайд өмнө нь хувь хүмүүст гардуулдаг байсан бол энэ жил шагнал гардуулах журамд өөрчлөлт оруулан хамтлаг, байгууллагад гардуулах гэж байна. Тиймээс “Чингис хаан” одонг жаазанд хийн хамтлагийн ерөнхий продюсерт гардуулах бөгөөд бусад гишүүдэд жижиг тэмдэг дурсгах болсныг ЕТГ-ын дарга З.Энхболд онцоллоо.

“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд:

  • Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
  • “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.
  • “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.
  • “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж заажээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!