Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ч.Лодойсамбуу: Шантаажчин, гүтгэгчдээс айхаа боль гэж уриалж байна

NTV телевизээр цацагддаг “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу өөрийн хөтөлдөг нэвтрүүлгийнхээ пэйжээр дамжуулан бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд хандан уриалга гаргав.

Тэрбээр “Мөнгө өгөөгүйнхээ төлөө үйл ажиллагаагаа гүтгүүлж, дээрэлхүүлж, нэр хүндээ гутаалгаж байсан бүх үйлдвэрлэгчдэд хандан уриалж байна. Одоо энэ муухай юмнаас салъя. Мөнгө нэхээд өгөхгүй бол үйл ажиллагааг нь харлуулдаг сэтгүүл зүй гэж байхгүй. Үүнийг сэтгүүл зүй биш шантааж гэдэг юм. Тийм зүйл хийдэг хүнийг сэтгүүлч биш шантаажчин гэдэг юм.

Би зарчимтай байя гэдэг шаардлагыг л тавьж байна.

Төр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдээс татвар аваад, түүгээрээ төрийн үйлчилгээг санхүүжүүлээд, дээр нь бүх хэвлэлтэй гэрээ байгуулдаг. Хамтран ажиллах гэрээ гэдэг нэртэй. Хаалтын гэрээ гэж байдаггүй юм. Зөвхөн манай яам, газрын хийж байгаа ажлыг олон нийтэд хүргэхэд туслаач гэж гуйж байгаа юм. Төрийн мөнгө гэж байхгүй. Хэвлэл нь өөрөө баялаг бүтээгчдээ шимж амьдардаг байж тэд нарыгаа дандаа дээрэлхдэг. Яагаад гэвэл хэний мөнгөөр яаж яваад байгаагаа ойлгодоггүй. Энэ хэдэн дарга нар ч ойлгодоггүй. Өөрсдөө бизнес хийж үзээгүй тэрбумтнууд учраас.

Үүнийг ойлгодог маш олон сэтгүүлч, редакц байгаа. Зүгээр л чимээгүй байгаа болохоос олон редакц бий. Тэд бизнес эрхлэгчдээ өмөөрнө. Харин ойлгодоггүй нь цөөхөн. Цөөхөн нь чанга дуутай учраас их болж харагдаад байгаа юм.

Сэтгүүлчид бид улстөрчдөд чимээгүй байх эсвэл худлаа ярих хоёрхон боломж өгсөн. Сэтгүүлчдийн хүчээр шүүх нь шүүх биш болж байна. Шүүхээ зориудаар олон нийтээр үзэн ядуулж байна. Энэ бол хорлон сүйтгэх ажиллагаа.

Тиймээс би улстөрчид, УИХ-ын гишүүд, ажил хариуцсан дарга нарт хандаж шантаажчин, гүтгэгчдээс айхаа боль гэж уриалж байна.

Үнэхээр гүтгүүлж, шантаажлуулж байгаа жишээ байвал гомдол гарга” гэв.

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!