Мэдээ Онцлох мэдээ Шар мэдээ

“Шилэн” Цогоогийн шил нь хүртэл алт

ЗТХЯ-тай холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байлаа. Уг яамны өндөр албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой гэмт хэрэг гарсан. Энэ хэрэг намдаж амжаагүй байтал Улаанбаатараас Сайншанд чиглэлд явсан галт тэрэг осолдож, олон хүн бэртэж гэмтсэн. Ийнхүү ЗТХЯ-ны хариуцлагагүйн улмаас ар араасаа гарсан эдгээр хэрэгт хариуцлага хүлээж салбарын сайдууд болох Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан Б.Цогтгэрэл нар албан тушаалаасаа огцорсон. Тэгвэл гэртээ амраад, үр хүүхэддээ анхаарал тавин жаргаж яваа Дэд сайд асангийн нүдний шил энэ удаа бидний анхаарлыг татлаа. Өдөр ч, шөнө ч шил зүүж явдаг тэрбээр нарны шилнийхээ хүрээг шижир алтаар урлуулсан байх аж. Энэхүү шил дэлхийн хаана ч байхгүй. Ганц Шилэн Цогоод л бий. Учир нь тэрбээр тусгайлан шилээ алтаар бүрүүлж, түмний дунд гангарч явдаг. Уг нь тэрбээр сэтгүүлч. Гэнэт л нам дагаж, сайд болтлоо үсэрсэн тэрбээр тунчиг хөрөнгөтэй болсон гэж яригддаг. Бүр зүүдэг нүдний шил нь хүртэл алтан рамтай байхаас харвал тэрбээр тамтаггүй баяжсан бололтой. Үүнээс илүү аархал гэж юу байх билээ.

Д.Жигжиднямаа, Д.Цогтгэрэл нарыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, 23 жил үйлчилгээнд явсан, дахин ашиглах боломжгүй хэмээн актлагдсан 1000 вагон оруулж ирж, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэж нэг хэсэг хэвлэлээр бөмбөгдсөн. Иймэрхүү хар бор, хууль бус ажил хийж олоогүй бол Шилэн Цогоо тэгтэлээ баяжих учиргүй юмсан.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!