Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Шинээр 477 хүнээс коронавирусийн халдвар илэрч, ЕСӨН хүн нас барчээ

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр

“Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ авах явцад 477 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 45,936 болж байгаа. 477 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Бусад тохиолдлыг задалж танилцуулбал,

  • 448 нь Улаанбаатар хотод
  • 25 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 1,570 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 34,230 боллоо. Халдварын улмаас 4,631 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,510
  • Хүндэвтэр – 1,487
  • Хүнд – 524
  • Маш хүнд – 110 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

Өнгөрсөн хоногт 41-90 насны есөн хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!