Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Шинээр 639 хүнээс коронавирусийн халдвар илэрч, НАЙМАН хүн нас барчээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 639 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 45,489 болж байгаа. 639 тохиолдлын 9 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Бусад тохиолдлыг задалж танилцуулбал,

  • 593 нь Улаанбаатар хотод
  • 37 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 1,287 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 32,660 боллоо. Халдварын улмаас 4,800 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,642
  • Хүндэвтэр – 1,542
  • Хүнд – 506
  • Маш хүнд – 110 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,944 хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

Өнгөрсөн хоногт 49-89 насны найман хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!