Өдрийн сонины өмнөх долоо хоногийн дугаарт экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын өдрийн тэмдэглэлээ нийтлэгджээ.Уг нийтлэлд экс ерөнхийлөгч 1990/04/15-04/18-ний өдрийн тэмдэглэлээ оруулсан юм. Сонирхуулахад экс Ерөнхийлөгч сонинд жирийн нэг сэтгүүлч хийдэг. Өдөрт идэх хоолны мөнгөгүй их л хэцүүхэн байжээ. /1990.V.15 … Дөрвүүл явж “Монгол зоог” орж хооллов. Байгаа хоолыг нь захиалчихсан чинь үнэ нь хүч хүрэхэд хэцүүхэн боллоо…/.. Энэ хэсэгт өөрийнхөө хоолны талаар дурсах гээгүй нь мэдээж. Залуу хүн бүр байхгүйгээс эхлээд байгаа хүртлээ тэмцэж ирдэг жамтай.
Ямар учраас экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө ядарч явсан үеийн тэмдэглэлийг яагаад энэ цаг үед гаргаж тавиад нийтлээд эхлэв? Түүнд дахин төрийн эрх мэдэл хэрэг болов уу? гэсэн хардлага олон нийтийн дунд яригдаж байна.