Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Элэг бүтэн амьдралын төлөө чөлөө завгүй хичээнгүйлэн зүтгэж байгаа сувилагч нартаа талархал илэрхийлье

Сувилахуйн ухааны элч төлөөлөгч, аврал энэрлийн эрхэм хүндэт үйлстэн болсон эрхэм хүндэт сувилагчид аа Та бүхэндээ Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг хүргэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө хатуу бэрхээс эхлээд баяр жаргалтай мөч бүрийнх нь хажууд зогсож, хатамжлан асарч байдаг хатан зориг, эрхэм сэтгэлд тань хүндэтгэл илэрхийлье.

Орчин цагийн сувилахуйн ухаан, сувилахын эрдэм гэдэг нь бусдын өвчин эмгэгийг илааршуулах сэтгэлийн дэм, асран сувилахуйн өр зөөлөн үйл үйлдэл байгаад зогсохгүй нарийн судлагдаж, тогтоогдсон шинжлэх ухааны ололт амжилт билээ. Тиймээс ч орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг дэлхий даяараа “Олон улсын сувилагчдын өдөр” хэмээн онцлон тэмдэглэж буй нь та бүгдийн өмнө дэлхий мэхийж, хүнд төрөлхтөн бөхийж буй гүн хүндэтгэл юм.

Өдгөө дэлхий даяар “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, олон сая хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон сая хүн эрүүл мэндээрээ хохирч, сая саяараа амьдрахын тулд бус, амьд үлдэхийн төлөө нэгэн учир шалтгаанаар тэмцэж зүтгэж буй энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд 20 сая гаруй сувилагч уг халдварт өвчний эсрэг сувилахын эрдэм мэдлэг, хүн чанар, асран нигүүлсэх сэтгэлээр хүчин зүтгэж байна.

Нийслэл хотын маань 1,883 сувилагч, 125 туслах сувилагч, 216 эх баригч, 374 тусгай мэргэжилтнүүд Та бүхэн ч яах аргагүй тэдний нэг хэсэг бөгөөд “Ковид-19” цар тахлын халдварын эсрэг ар гэр, үр хүүхэд, ээж ааваасаа тусгаарлагдан, өвчтөн нэг бүрийн эрүүл мэнд, тэдний ард хүлээж суугаа ар гэрийн элэг бүтэн амьдралын төлөө чөлөө завгүй хичээнгүйлэн зүтгэж байгаад тань талархал илэрхийлье.

Та бүгдийнхээ жаргал зовлон, баяр жаргал, ололт амжилт, өрөвч зөөлөн сэтгэлд баяр талархлаа илэрхийлж буй өвчтөн нэг бүрийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлахын ялдамд цаашид монгол хүн бүрийн эрүүл энх амьдралын төлөө оруулж буй үнэт хувь нэмрийг тань хичээнгүйлэн хүндэтгэж, ажиллаж амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, нийгмийн баталгааг тань хангах, урамшуулал дэмжлэгийг бодит ажил хэрэг болгох талд онцгой анхаарч, үр дүнтэй ажиллахаа илэрхийлье.

Сувилахуйн ухааны эрдэм чадал төгс, энэрэн нигүүлсэх сэтгэл уярам зөөлөн байг ээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!