Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15,005 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,169 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 25,364 боллоо.
Мөн хугацаанд 486 хүн эдгэрсэн бол 5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.
Бичлэг ЭНДЭЭС үзэх боломжтой
Нас барсан хүмүүсийн тухайд,
- Дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 93 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 5-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 83 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 71 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 36 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 20-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 65 настай эрэгтэй нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар нийт 13,346 хүн эдгэрээд байгаа бол коронавируст халдварын шалтгаанаар 56 хүн нас бараад байна.
Одоогоор 3,658 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэдгээр иргэний биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-2,166
- Хүндэвтэр-1,164
- Хүнд-270
- Маш хүнд-58 хүн байгаа юм.