Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 575 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронвируст халдварын тохиолдол нийтдээ 12,226 боллоо.
Мөн хугацаанд 185 хүн эдгэрч эмнэлгэнэс гарсан бол 4 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварынулмаас нас барсан хүний тоо 17 болсон бол эдгэрсэн хүний тоо 6,912 болов.
Одоогоор нийтдээ 2,583 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.
Үүнээс,
- Хөнгөн-2,186
- Хүндэвтэр-317
- Хүнд-70
- Маш хүнд-10 хүн байгаа юм.Аймгуудаас Өвөрхангай, Төв аймагт сүүлийн хоногт хамгийн олон буюу тус бүр 30 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Дорнод аймагт халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвартай аймгуудын тоо 18 болж байна.