Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Энэ жилийн наадмын төсөв 2.5 тэрбум төгрөг”

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохионо.

Энэ жилийн наадмыг үзэгчтэйгээр хийх гэж буйг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр наадмыг 2.5 тэрбум төгрөгөөр зохион байгуулах юм байна.

Наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд 1,024 бөх барилдах бол хурдан морины уралдаан, сурын харваа Хүй долоон худагт болох аж.

Засгийн газраас зургаадугаар сарын 15-н гэхэд улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины давтан тунг хийж дуусна. Үүнээс хойш 14 хоногийн дараа буюу зургаадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр вакцины болон сүргийн дархлаа 65 хувьд нь тогтож халдвар илт буурна гэж тооцоолон Үндэсний их баяр наадмаа үзэгчтэй хийх шийдэлд хүрчээ.

Өнгөрсөн жилийн хувьд цар тахлын улмаас үзэгчгүй наадам болж, гурван тэрбум төгрөг төсөвлөж байсан юм.

Санал болгох

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!