Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Энэ сарын 22-ноос томоохон зах, худалдааны төв, зочид буудал, амралтын газруудыг нээхээр төлөвлөж байна”

Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагааг нь нээхээр төлөвлөж байгаа салбаруудыг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү зарлав.

УОК-оос долоо хоногийн дараагаас нэмж долоон төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа аж.œ

Т.Баярхүү хэлэхдээ “Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагааг нь нээх салбаруудын жагсаалтын дараах мэдээлэл эцсийнх биш гэдгийг хэлье.

Бидний хувьд эрсдэлийг тодорхой хэмжээнд тооцон судалгаа хийж, нээх боломжтой салбаруудын жагсаалтыг гаргаж байна. Тиймээс халдварын нөхцөл байдлаас шалтгаалж тухайн бүрд нь зарлах тул өөрчлөгдөж болзошгүй.

Эхний ээлжид, энэ сарын 22-ноос,

Орон нутаг хоорондын зорчих хөдөлгөөн,

Томоохон зах, худалдааны төвүүд,

Хоол үйлдвэрлэлийн газрууд /ресторан, кафе, түргэн хоолны газар, цайны газар/-ыг 50 хувийн дүүргэлттэйгээр,

Шаардлага хангасан зочид буудлууд,

Амралт, жуулчны баазыг тодорхой хязгаарлалттайгаар нээхээр жагсаалтуудыг гаргасан байна.

Энэ гэхдээ эцсийн шийдвэр биш ч өнөөдөр мэдээлж байгаагийн шалтгаан нь тодорхой хэмжээнд дээрх байгууллагуудад бэлтгэл ажлаа тодорхой хэмжээнд хангах боломжийг нээж өгөх ёстой гэсэн үүднээс хэлж байгаа юм.

Бид бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн хүрээнд нээж, эдийн засгийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд эргэлтэд оруулахгүй бол эдийн засаг эрсдэлт байдалд байна” гэв.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!