Улсын Их хурал “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон (2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хууль батлав) өөрчилсөн билээ.
Энэ жилийн дээрх өдөр энэ сард буюу тавдугаар сарын 26-нд тохиох юм. Тиймээс Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр (лхагва гараг) бүх нийтээр амарна.