Онцлох мэдээ Шар мэдээ

Эр буулгадаг “топ”

Гоёл наадмын 14  дахь удаагийн топ модель болоод удалгүй таван жил хамт амьдарсан охинынхоо эцгээс салж төрхөмдөө буцсан С.Ариунбилэг богинохон хугацаанд чамгүй дуулианы эзнээр тодроодохсон. “Гэр бүлийн амьдралаа тогтвортой авч яваа ганц модель” хэмээн түүнийг үнэлж дүгнэдэг байсан фенүүдийнхээ урмыг хугалан эр нөхрөө хаяж одсон топ бүсгүйн амраглал эндээс эхтэй. Ар гэрийн амьдралын бүхий л асуудлаа өөрийн нуруунд үүрч, нөхрөө тэжээж явсан гэдгээ ний нуугүй хуучилсан С.Ариунбилэг мөдхөн “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулгатай хүзүү сээр холбогдоод авсныг санаж буй биз.

П.Мөнхтулга нь тун ч халамжтай, бүр газарт гишгүүлэхгүй хайрладаг тухай гайхуулан ярьж явсан топ бүсгүй шинэхэн байранд төвхнөж, ирээдүйн хадмуудтайгаа хүртэл танилцаад амжсан гэдэг. Харамсалтай нь тэдний амраглал ердөө хоёр жил хүрэхгүй хугацаанд төгсгөл болсон. Тэгвэл саяхнаас топ модель маань шинэ хайр дурлалтайгаа учирч, бүр сүй тавьж байгаагаа дэлгэн ийм нэгэн тохины залууг сугаданхан гарч ирлээ. Бэл бэнчингээ гайхуулсан баярхуу залуусаас, дожной ноомойгоо тэвэрсэн эрчүүдээс залхсан С.Ариунбилэгийг энэ насны хайраа олсон гэж найдья.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!