Амьдрал Онцлох мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

Э.Бат-Амгалан хуртай үертэй үед дүүргээ бэлдэхийн оронд сонгуулийн PR-аа хийж, автобусаар нь зөөж архидуулсан

Наадмын өмнө хур ихээр бууж, үерийн асуудал үймээн дэгдээж эхэлсэн. Гэр хорооллын бүсжилт хамгийн ихтэй дүүрэг Баянзүрхээс сонгогдсон гишүүд уг нь энэ асуудалд анхаарал болгоомжтой хандаж, зохистой ажлуудыг хийж эхлүүлэх ёстой байсан. Харин үүний оронд Э.Бат-Амгалан автобусаар нь дүүргийн иргэд, намын сонгогчид, идэвхитэй гишүүдээ зөөгөөд ирэх сонгуулийнхаа PR-аа Хүй долоон худаг дээр нижгэр хийж байлаа.
Хэн нь хамгийн нүнжигтэй вэ гэдэг наадмын уралдаан мэт идүүлэлт, уултаараа уралдаж, дуучид наргианчидаа ч наадамдаа мөнгөөр зодон авчирцгаасан нь илтэд харагдсан. Баянзүрх дүүргийн найр наадам дээр дуучид бүр цувраад хүлээж байгаад тайзан дээр гарч байсн шүү. Манай гишүүн Э.Бат-Амгалан алсаас тамхи баагиулангаа сүр хүчээ мэдэрсэн шиг аз жаргалтай нь аргагүй цугласан олонтой үг сольж, баяр хөөрөө хуваалцан суусан. Наадамлаж болно оо, байгалийн гамшигийг тооцоолж, ирж болох нөхцлийг эргүүлж тойруулж хараад эзэнгүй мэт орхиж зугаалахдаа урьдаас анхаарах хэрэгтэй байжээ. Одоо бүр дүүрэгт нь алтан амь үрэгдчихлээ, энэ хариуцлагагүйнх биш гэж үү. Ганц Э.Бат-Амгалан ч биш бусад гишүүд нь хаа явааг таашгүй, баяр наадам нь саяхныг хүртэл үргэлжилж, хэнтийд зарим нь явж л байгаа харагдсан. Жаргачихсан гишүүд ээ, хэдий болтол хуваа бодож, довоо шарлуулах бэ.
Хэрэг хэдийнэ мандчихсан хойно УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Үерийн усанд орон гэрээ алдсан иргэдээ бага ч гэсэн дэмжиж, туслах зорилгоор хандивын аяныг зохион байгуулж эхэллээ. Та бүхэн өөрсдийн хандивлах боломжтой эд материал, бараа бүтээгдэхүүн, мөнгөн тусламжийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргэж өгөөрэй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлсийг хамтдаа, дэм дэмэндээ давж туулцгаая” хэмээн пост оруулаад орхиж. Харамсалтай

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!