Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг: “Н.Түвшинбаяраа миний хань болон манай гэр бүл танайханд өргүй шүү, битгий жүжиглээд бай”

МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр найз Улсын начин Э.Энхбатыг зодсон гэх мэдээлэл гараад байгаа билээ.Түүний биеийн байдал хүнд, Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа талаар эхнэр нь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд хамгийн анх мэдээллэсэн юм. Ийнхүү дээрх хэргийн талаарх мэдээллийг Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэгээс тодрууллаа.

Б.Нандинцэцэг: Нөхрийгөө Зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдаж явахыг нь хармаар байна

Улсын начин Э.Энхбатын биеийн байдал ямар байгаа вэ? Н.Түвшинбаяр зодсон гэх мэдээлэл үнэн үү?

– Үнэн. Намайг очиход ханийн маань дагз, зулай нээгдчихсэн биеийн байдал маш хүнд байсан. Эмч нар биеийн байдал маш хүнд байна, тархины гэмтэл ноцтой байгааг хэлсэн. Томограф зургаар ханийн маань тархи толгой хаван ихтэй байна гэсэн. Эдгээр гэмтэл нь вискины шилээр цохих, өшиглөх үед үүссэн байгаа юм. Миний утсан дээр бичлэг нь байгаа. Вискины шил хагараагүй, булан нь их хэмжээний цус болсон байсан. Хэрэг гарсан газарт болон хундага, шил хагарсан байдалтай. Ханийн маань нүүр, гар, хуруу, өвдөг нь улаан нялга болсон байсан.
Эмнэлэгт ирээд шокноос гарахгүй Түвшинбаяраа болилдоо, одоо болноо гээд хашгираад байсан. Тариаг нь хийх гээд дөрвөн бөх бүх биеийг нь бариад ч дийлэхгүй байсан.
-Харилцан зодоон, аргагүй хамгаалалт гэсэн мэдээлэл байна таныг очиход нөхцөл байдал ямар байсан вэ?
-Нөхрийг маань хариу үйлдэл үзүүлэх боломжгүй болтол согтоож байгаад зориуд зодсон гэж би бодож байгаа. Манай нөхөр ямар ч хүн дургуйг нь хүргэж байсан, дотроо шүд зуугаад чимээгүй байж чаддаг хүн. Н.Түвшинбаяр аварга өөрөө согтоогүй байсан. “Чи миний нөхрийг яаж байгаа юм бэ. Чамд ямар гэм хийгээ вэ? гэж орилоход юу ч хэлэхгүй дуугүй л суугаад байсан.
Н.Түвшинбаяр одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн мэдээлэл байна. Тухайн үед зодуулсан шарх байсан уу?
Намайг ороход үүдэнд сууж байсан. Өөрийнх нь гар цус болсон 00 явж цусаа угаасан гэсэн. Зүв зүгээр сууж байсан байж гараа боочихсон байна. Яаж ингэж хүн чанаргүй байж чадаж байна аа та нар. Түвшинбаяраа, Оюунбилэгээ Миний хань болон манай гэр бүл танайханд өргүй шүү. Битгий жүжиглээд бай.
-“Таны нөхөр Н.Түвшинбаяр 2 үй зайгүй сайн найзууд гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Олимпийн аварга болоход бэлтгэл хангагч байсан, бүхий л цаг үед туслаж дэмжиж явсан. Яагаад ийм зүйл болов оо?
– Муудалцсан шалтгааныг бол мэдэхгүй байна. Н.Түвшинбаяр удаа дараа хүн зодож байсан. Манай гэр булийн найз н.Хосбаярыг бас өмнө нь зодож байсан. Үүнээс болоод бид гэр бүлийн найзууд байхаа больсон. Өчигдөр манай нөхрийн сайн ах н.Тулгыг очиход “Чи муу хэнийг авах гэж, яах гэж ирээв” хэмээн хагалгаанд ороод удаагүй, эдгээгүй байсан газар луу нь цохиж унагаасан.
Хуулийн зөвлөгөө мэдээлэл авсан уу? Одоо ямар арга хэмжээ авах гэж байна?
– Өмгөөлөгч авах тал дээр ярилцаж байна. Эхний ээлжинд ханийгаа л босгож авмаар байна. Зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдаж явахыг нь хармаар байна. Өөр асуудал алга. Үнэн гэж байдаг, би үнэний төлөө эцсээ хүртэл явна.
Х.Баттулга: “Н.Түвшинбаяр аварга хүн зодох нь байтугай хүнд гар хүрээгүй”
2017 онд мөн адил Н.Түвшинбаяр “Булган нутагтаа 2 хүнийг зодож гэмтээсэн” гэх мэдээлэл хэвлэлээр шуугиж байсан билээ. Тухайн үед цагдаагийн байгууллагаас энэ мэдээлэл үнэн гэсэн тайлбар өгч байсан бол, Ерөнхийлөгч Х.Баттулга эрс эсэргүүцэж байсан удаатай.

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Цагдаагийн хурандаа П.Батбаатар “2017-06-24нд Булган аймгийн цагдаагийн газар дуудлага ирсэн. Булган аймгийн 6р хорооны “Тэрэм” хүнсний дэлгүүрийн хашаанд Иргэн Б, А 2г Н.Түвшинбаяр зодоод байна гэх дуудлага ирсэн. Одоогийн байдлаар байцаалт авсан, шалгалтын явцдаа байгаа” хэмээн хэлж байсан юм.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга: “Түвшинбаяр аварга хүн зодох нь байтугай хүнд гар хүрээгүй. Энэ бол сонгуулийн үеийн хар PR. Ийм худал мэдээлэлд итгэхээ болих хэрэгтэй” хэмээж байсан.

Ямартаа ч уг хэрэг “худлаа мэдээлэл” хэмээн хаагдаж байсан.

Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд “Шалгалтын ажиллагаа дуусаагүй тул начин Э.Энхбаярыг Н.Түвшинбаяр аварга зодсон гэдэг нь одоогоор нотлогдоогүй. Эхнэр нь ийнхүү мэдээлсэн тул цагдаагийн байгууллагаас Н.Түвшинбаярыг шалгаж байна” хэмээн хэлсэн юм.

Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн “Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр” хэмээн нэр алдраа дуурсгасан аваргын ээлжит сенсаци сайн найзыгаа зодсон хэргээр үргэлжиллээ.

Х.Баттулга: Н.Түвшинбаяр аваргаас би хувьдаа огт медаль, амжилт хүлээгээгүй

Санал болгох

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Булган аймгийн булчинтай Засаг

uuganaa90

С.Амарсайханы ах С.Отгонбаяр Туул голын эргийн 14 мянган бургас хядан тансаг харшууд барьж байна

uuganaa90

Б.Цэцэгийн хайр

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!