Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Япон улс “Токио 2020” наадамд ирэх дараах зургаан орны тамирчдаас олон удаагийн шинжилгээний хариу шаардана

Япон улс удахгүй эхлэх Токио 2020 зуны олимпын наадамд ирэх зургаан улсын тамирчдаас илүү олон шинжилгээний хариу шаардахаар төлөвлөж буйг Ёмиури Шимбүн сонин Ням гарагт мэдээлжээ.

Эдгээр зургаан улс нь коронавирусийн Дельта хувилбар хүчтэй тархсан Энэтхэг, Балба, Мальдив, Пакистан, Шри Ланка, Афганистан юм байна. Одоогоор дэлхийн бүх улс орнуудын тамирчдад ирэхээсээ өмнө дөрвөн хоногийн дотор хоёр удаа шинжилгээ өгсөн байх ерөнхий шаардлага тавьж байгаа.

Харин дээр дурдсан зургаан орны тамирчдад ирэхээсээ өмнө долоон өдөр дараалан өдөр бүр шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан байх шаардлага тавьжээ.

Зуны олимпын наадамд оролцох гадаадын тамирчид, төлөөлөгчид Японд ирж эхлээд байгаа. Тэдгээрээс одоогоор Уганда улсын багийн хоёр гишүүн халдвартай нь тогтоогдож тусгаарлагдаад байгаа юм.

Угандагийн төлөөлөгчдөөс илэрсэн вирус нь коронавирусийн Дельта хувилбар байсныг Япон улсын олимпын сайд Тамаяо Марукава өнгөрсөн Баасан гарагт мэдэгдэж байв.

Олимпын наадмын үеэр Японд цар тахлын шинэ давалгаа эхлэх эрсдэл өндөр байгааг энэхүү үйл явдал харуулж байна.

 

Эх сурвалж: Reuters

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!