Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотод үргэлжилж байна.

Өчигдөр манай улсын тамирчдаас эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой нар барилдсан. Харин эрэгтэйчүүдийн -66 кг-д ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Г.Хэрлэн нар зодоглов.

Тэмцээний хоёр дахь өдөр дээрх тамирчдаас -66 кг-ийн жинд барилдсан Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо , “Жем” интернэшнл компаний бөх ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний дэлхийн аваргаас хүртэж буй анхны медаль юм.

Харин эмэгтэйчүүдийн -52 кг-д барилдсан Л.Сосорбарам дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дугаар байрт шалгарлаа.

2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид хоёр хүрэл, хоёр шагналт 7 дугаар байр гэсэн амжилтаар 118 орноос 6 дугаар байрт жагсаж байна.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!