Амьдрал Мэдээ Папараци Фото мэдээ

Үеэлийнхээ тоглолтыг чимсэн МУГЖ Л.Болдбаатар

 

Увс нутгийн унаган хүү Л.Болдбаатар С.Жавхлангийн тоглолтыг чимсэн, ховор хүмүүсийн нэг байлаа. 2000 оны эхээр С.Жавхлан, Т.Баясгалан нарын дуу ХИТ болж байгаатай зэрэгцээд Л.Болдбаатар тэргүүтэй залуус нэгэн зэрэг гарч ирсэн. СУИС-ыг С.Жавхлангийн дараахан төгссөн Л.Болдбаатарын хувьд багаасаа дуулдаг, төрөлхийн торгон хоолойтой гэж урлагийнханд үнэлэгддэг. “Бурхан жолооч аав”-аас эхлээд Л.Болдбаатарын дуунууд аяндаа ХИТ болдог. С.Жавхлантай нэг үе төдийгүй үеэлүүд гэгддэг тэрбээр өчигдрийн С.Жавхлангийн тоглолтыг үнэхээр чимж чадсан.

Тэрбээр урлагийн замд орсон талаараа ярихдаа “Ер нь би багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Аав ээж маань ч намайг их дэмждэг. Хоёр дүү нь яахав, том хүүгээ л юманд хүргэнэ гэдэг байж билээ. Дөрөвдүгээр ангид тэр бичлэгийг хийлгэж байх үед аав маань тээврийн жолооч байсан. Намрын будаанд явна. Нэг өдөр аав бид хоёр ээжээс нууцаар дэлгүүр явж, 1800 төгрөгийн магнитифон авч байж билээ. Намайг л дуу хөгжимд улам дурлуулж, хөгжүүлэх гэж муу аав минь тийм шийдвэр гаргахгүй юу. Би ч бөөн баяр.Тэр үеийн 1800 төгрөг их мөнгө шүү дээ. Намаржин будаанд явсных нь л цалин. Тэр магнитфон маань одоо ч надад байгаа. Ер нь аав, ээж хоёр маань намайг багын л  тэмцээн уралдаанд их оруулдаг байсан. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч байлаа. Өөр ч шагнал тэр үед нэг их аваагүй л дээ. Би бас тэмцээн уралдааны ёндоогүй юм шиг байгаа юм. Дандаа л үзэгчдийн шагнал авдаг байж. Миний үед их өрсөлдөөнтэй байсан л даа. Одоо энэ манай Л.Банзрагч, Р.Дэлгэрмаа, Д.Бурмаа гээд бүгд л дуулдаг хүүхдүүд байсан. Манай аймагт нэгэн үеийн дуучин хүүхэд олон байсан. Жавхаа 10 дугаар ангиасаа л дуулж эхэлсэн. Зүгээр л гэнэт цоороод л гараад ирсэн. Жаахан байхдаа нэг их дуулдаггүй байсан байх аа” хэмээн дурсн ярьсан байдаг.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!