Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Үндэсний их баяр наадмыг хойшлуулж, ес хоногийн амралтыг хэвээр үлдээх шийдвэр гарчээ

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн.

Ингэх болсон шалтгааныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Улсын Онцгой комисс нь цар тахлын тархалтыг хумих, бууруулах арга хэмжээ авах ард түмний шаардлагыг харгалзан үзэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн яам, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж байгаа” хэмээн тайлбарласан юм.

Уг саналыг Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан хэлэлцэж,Үндэсний их баяр наадмыг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Мөн наадмын өдрүүдэд ес хоног амрах шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Эргэн сануулахад, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг. Энэ жилийн тухайд долдугаар сарын 16-н Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн юм.

 

 

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!