Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Өмнөговь аймагт 26 тохиолдол бүртгэгдлээ

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын өнөөдрийн /2021.06.27/ мэдээллээр сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын 26 шинэ тохиолдол бүргэгдсэн байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал:

Даланзадгад-4

Ханбогд-1

Оюултолгой-17

Цагаан хад-4

Мөн аймгийн Онцгой комиссын зүгээс Ханбогд сумын иргэдийг зорчих хөдөлгөөндөө хяналт тавьж, нийт иргэд халдвар батлагдсан газруудаас ирсэн иргэдтэй харьцахдаа дэглэм сайтар баримтлахыг анхааруулж байна.

Нэмэлт мэдээлэл өгөхөд Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлын бүсэд зургаадугаар сарын 24-ний 06:00 цагаас 7-р сарын 6-ны 06:00 цаг хүртэл “ТЭГ” зогсолт хийсэн.

Тус суурьшлын бүсэд “ТЭГ” зогсолт хийсэнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, ЗӨСТ, Ханбогд сумын Сум дундын эмнэлэг, Онцгой байдлын ГТУА 66-р анги, Цагдаагиийн газар, Дотоодын цэрэг, Хайрхан баг, Уул уурхайн компаний эмч нарын бүрэлдэхүүнтэй шинжилгээ, бүртгэлжүүлэлтийн 4 баг, урьдчилан сэргийлэх, голомтын халдваргүйтгэлийн 2 багууд тус нутаг дэвсгэрт амьдарч ажиллаж буй бүх иргэдэд эмнэлзүйн тандалт, үнэ төлбөргүй коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ хийж, голомтын болон орчны ариутгал халдвартгүйтгэлийн ажлын зохион байгуулж байна.

 

 

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!