Амьдрал Мэдээ

Өнгөрсөн онд 2.5 сая хүн ₮2 их наядын халамж хүртжээ

Монгол Улсын хүн амын тоо 3.4 сая болж өссөнийг ҮСХ-ноос танилцуулсан. Тэгвэл 2.5 сая хүн буюу нийт хүн амын 74 хувь нь Нийгмийн халамжийн сангаас 2 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт эдэлжээ.

Халамж хүртсэн хүний тоо хэдийгээр 2020 оныхоос 93,000-аар буурсан ч олгосон мөнгөний хэмжээ 390 ТЭРБУМ төгрөгөөр өссөн байна.

Өмнөх онтой харьцуулахад Хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 33.8 (2.8%) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 402.2 тэрбум (38.2%) төгрөгөөр нэмэгджээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2021 онд 74,600 хүн хамрагдсан нь өмнөх оноос 15.5 мянга буюу 26.2%, олгосон тэтгэврийн хэмжээ 184.4 тэрбум төгрөг болж 21.6 тэрбум төгрөг буюу 13.3%-аар өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн

  • 71.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн
  • 21.9 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд
  • 6.2 хувь нь ахмад настан
  • 0.1 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 онд 123,900 хүн хамрагдсаны

  • 52.4% нь асаргааны тэтгэмжид
  • 47.6 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 онд 103.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс ₮4 тэрбум буюу 4% нэмэгджээ.

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2021 онд 167,300 хүн хамрагдсан нь өмнөх оноос 69,100 хүн буюу 30.9%-аар буурсан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийг тодорхойлох журмаа өөрчилсөнтэй холбоотой гэж үзжээ.

18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд ₮1.46 ИХ НАЯДын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 онд олгожээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!