Өнөөдөр буюу 2021.05.03нд төрсөн олны танил эрхмүүдийг танилцуулъя.
- Дуучин Болдын эхнэрийн төрсөн өдөр өнөөдөр тохиж байна. Дуучин залуу өөрийн цахим хуудаснаа “Хамтдаа 26 жил болоход үнсэх газар нь дуусаагүй л байгаа ХАЙРТ чамдаа хорвоод мэндэлсэн баярын мэнд хүргэе” гэжээ.
Тэрээр өнгөрсөн жил эхнэрээ ДОТООД ГОО ҮЗЭСГЭЛЭНТ хэмээн тодорхойлж байсан. Өдгөө тэд 3 хүүхдийн аав ээж болсон.
2. Мөн УИХ-ын гишүүн П.Анужин өнөөдөр 44 хүрлээ.
Тэрээр өөрийн нүүр номондоо “Сайн эцэг эхийг олж төрөх их буян. Сайн заяаг түшиж төрөх их ерөөл. Сайн хүнийг онож ханилах их тавилан. Сайн нөхдийг таньж нөхөрлөх их хувь! Надад оноосон буй бүхэнд машид их талархаж байна” хэмээжээ.
3. Дуучин Б.Халиун өнөөдөр 36 нас хүрч байна. Тэрээр “Киви” хамтлагаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн түүхтэй. Гэвч хувийн амьдралаа хөөж, хамтлагаасаа гаран О.Анхаатай хуримаа хийсэн билээ.