Улаанбаатар хотод өнөөдөр /2021.06.21/ явуулын 7, суурин 20 цэгт 40 багийн 234 эмч, ажилтан ажиллаж, 5481 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 770, II тунд 1179, нийт 1949 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.8 хувь буюу 970.975 нь I тунд, 89.8 хувь буюу 856.019 нь II тунд хамрагджээ. Мөн нийт 526 (4.4 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 3910 (11.5 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ДҮҮРЭГ ТУС БҮРЭЭР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА