Зургаадугаар сарын 4,5,6-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 630 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Зам тээврийн ослын улмаас нийслэлд 16, орон нутагт 11 хүн гэмтэж, орон нутагт 5, Налайх дүүрэгт 1 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-9Мопед автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-1Унадаг дугуй автомашинд автомашинд мөргүүлж-2Мотоцикл автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч-1Автомашин онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
Мотоцикл онхолдох хэлбэрээр зорчигч-2, жолооч-1Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1, жолооч-1Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-6 тус тус гэмтсэн.
Хүний амь хохирсон осол, хэрэг:
2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 19:00 цагийн орчим Дорнод аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 21:00 цагийн орчим Баянхонгор аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 22:00 цагийн орчим Өвөрхангай аймагт, мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.2021 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 00:10 цагийн орчим Өмнөговь аймагт суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.2021 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 16:00 цагийн орчим Хэнтий аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.2021 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 20:00 цагийн орчим Налайх дүүрэгт суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 127, орон нутагт 46, улсын хэмжээнд 173 зөрчлийг тус тус илрүүлжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.