Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 01:17 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 01:28 цагт очжээ. Ингэхэд иргэн Б-ын “Приус-41” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Т /24 настай, эрэгтэй/, Ц/21 настай, эмэгтэй/, иргэн Б /22 настай, эмэгтэй/ Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Х /21 настай, эмэгтэй/ нар нүүр, гарын хэсгээрээ түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн аж.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар