Тэр бол алс холын Австрали улсад Монгол хэмээх нэрийг тамгалж яваа бүсгүй. Хилийн чанадад монгол моделиуд хөл тавих ховор сонин үзэгдэл байсан үед Одноо аль хэдийнэ ирээдүйн замаа төсөөлж байсан гэдэг. Юманд эхэлж хийсэн хүн л хождог. Тэр тусмаа түүн шиг өвөрмөц төрх, гоо үзэсгэлэнтэй модель дэлхийд ч шинэ трэнд юм.
Харин тэрбээр өдгөө албан ёсоор Австрали эрийн гэргий болж, даруухан хуримын ёслолоо гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэжээ. Уг нь тэртээх он жилүүдэд эх орноосоо явахдаа Айвенхоу Майнзад ажилладаг Австрали залуутай хамтдаа амьдрахаар одсон хэмээгдэж байсан ч тун удалгүй нутагтаа ирэхдээ салсан гэдгээ хэлж байлаа. Тэгвэл тэр цагаас хойш 20-иод жилийн дараа албан ёсны Австрали залуугаа ийнхүү өөрийн сошиал орчинд зарлан харууллаа.
Цагтаа Одноо МАК-ын ганц өв залгамжлагч хэмээгдэж байсан Н.Номтойбаярт анхны хайраа өгч, дараа нь УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн цайг чанах дээрээ тулан, нөгөөх нь хотын төвд “Dress Code” нэртэй брэндийн дэлгүүр ч нээж өгч байлаа. Эдгээр явдал 2000-аад оны эхэн үед өрнөж байв. Тэр цагаас хойш эрлийз төрх, унаган модель өгөгдөлтэй үзэсгэлэнт “ногоон” Одноо Австрали улсад төвхнөж, эх орноороо хааяахан үзэгдэх болсон юм. Монголоос одсон ч дэлхийд нэрээ цуурайтуулж яваа эрлийз үзэсгэлэнт бүсгүй ийнхүү 40-н насандаа албан ёсоор Авсрали эрийн гэрийг гийгүүлэхээр морджээ.
Түүний хайртай охин Вероника, Монгол нэр Мишээл ч бас энэ хуримын гол хүн юм.