Uncategorized Амьдрал Мэдээ Улс төр

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН 100 ОРТОЙ БАРИЛГЫН НЭЭЛТИЙНАЖИЛЛАГАА БОЛЛОО

Аймгийн нэгдсэн эмнэлгийн 100 ортой барилгын ажлыг улсын төсвийн 10,1 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, ашиглалтад оруулсан бөгөөд энэ
сарын 5-нд нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын
орлогч М.Анхбаяр, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Л.Доржбат,
Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон холбогдох албаны
хүмүүс, эмч, эмнэлгийн ажилчид, иргэдийн төлөөллүүд оролцов.

Тус эмнэлгийн 100 ортой шинэ барилга ашиглалтад орсноор орчин үеийн
оношилгоо шинжилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тусламж
үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, орон нутагтаа иргэн бүрэн оношлогдон
эмчлэгдэх стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай
үйлчилгээг үзүүлэх орчин бүрдэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Нэгдсэн эмнэлэгт
шаардлагатай тоног төхөөрөмж, компьютер томографын оношилгооны төхөөрөмж,
мэдрэлийн оношилгооны тоног төхөөрөмжийн багц, “Эрүүл мэндийг дэмжих төв”
болон төвлөрсөн ариутгалын тасаг байгуулахад зэрэг нийт улсын болон орон
нутгийн 5,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Түүнчлэн 2024 онд шинэ эмнэлгийн гадна тохижилтын зураг төсөв боловсруулах,
мэс заслын хоёр хагалгааны өрөөг вакумжуулах, хавдрын хими эмчилгээг хийх,
нэгдсэн угаалгын болон гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг
тохижилт, засварын ажлыг улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн 1,7 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлэснийг нээлтийн ажиллагааны
үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр танилцууллаа. Мөн тус барилгыг
бүтээн байгуулахад хувь нэмэр оруулсан үе үеийн УИХ-ын гишүүд, аймгийн болон
эмнэлгийн удирдлагуудад талархал илэрхийлсэн юм.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!