Монгол Улсаас БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар хоёр орны харилцаанд өөрийн чухал хувь нэмрээ оруулсан. Түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд Монгол, Хятадын харилцааг стартегийн түншлэлийн гэж тодорхойлох болсон. Тэрбээр БНХАУ-д Элчин сайдаар ажиллах хугацаандаа тус улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Ц.Сүхбаатар ГЯЯ-нд атташе, зөвлөх, хэлтсийн дарга, НҮБ-ын Женев дэх салбарт олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай дипломатч. Түүний гэргийг Д.Оюунчимэг гэдэг. Тэднийх гурван хүүтэй. Харин өдгөө алдарт дипломатч маань ачаа эрхлүүлсэн шигээ өвөөгийн үүргээ гүйцэтгэж явна.