Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Сонгуулийн дараа олон тооны баримтаар луйвардсан гэдэг баримт гарч ирсэн. Төрийн эрх мэдлийг луйвраар авдаг жишиг тогтож байна. Энэ хуулиар хориглосон заалт. Төрийн эрх мэдлийг луйвраар авдаг жишиг тогтож байгаа нь ардчилалд хор хөнөөл болж байна. Тэгвэл сонгуулиар яах юм. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авч байгааг хууль ёсны мэт харагдуулж байна гэсэн үг. Энэ бол ардчиллыг дэмждэг, хүсдэг ард түмнээ хууран мэхэлсэн ноцтой үйлдэл юм. Иймээс АН үүнтэй эвлэрэхгүй.
АН-ын дэд дарга Ц.Оюундарь: 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн хүмүүсийг АН дээр ирж саналаа нэгтгэхийг хүсч байна. Энэ хохирогчдын хөдөлгөөнийг бид санаачилна. Хохирогчгүй хэрэг гэж байж болохгүй. Хохирогчид нь 2020 оны сонгуульд саналаа өгсөн иргэд, нэр дэвшигчид. Ийм илэрхий хохирогчтой байхад хохирогчгүй гэж хаасан, нийслэлийн АН-аас нэхэмжлэл гаргасан байхад хариу өгдөггүй байгааг эсэргүүцэж байна. Онц зөвлөлд хохирогчдын төлөөлөл, мэргэжлийн байгууллага, СЕХ-ны төлөөлөл орох ёстой.
Ардчилсан намын дарга М.Тулгат: 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр ард түмний сонголтыг луйврын аргаар авсан бол Ерөнхийлөгчийн сонгууль явуулах ямар ч утгагүй. Мэргэжлийн байгууллагууд, олон нийтийн оролцоотойгоор 2020 оны сонгуульд нэр дэвшсэж хохирсон улс төрийн намууд болон бие даагчдын төлөөлөлтэй онц зөвлөл байгуулж энэ асуудлыг шийдэж тодорхой болгох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага тавьж байна.