УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласан улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар МАН болон АН-ын бүлгийн төлөөллөөс бүрдсэн зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан билээ. Тус ажлын хэсэг өнөөдөр хоёр удаа хуралджээ. Ажлын хэсгийн түвшинд зөвшилцсөний дүнд төв талбайд өлсгөлөн зарлаад байсан АН-ын гишүүд энэхүү үйл ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Манай бүлгийн зургаан гишүүн өлсгөлөн зарлаад долоо дахь хоног дээрээ явж байна. АН-ын бүлэг УИХ-ын даргад хүсэлт тавьснаар Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.
УИХ-ын дарга бидэн дээр ирж, өлгөлөнгөө зогсоохыг хүсэж, бидний тавьсан шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ хэллээ. Тиймээс бид өлсгөлөнгөө зогсоох байр суурьтай байна.