АН-ын гишүүн П.Галиндэв гэх залуу өнгөрсөн сонгуулиар Баянгол дүүргээс УИХ-д нэр дэвшсэн. Нам, улс төрийн идэвхитэй байдаг тэрбээр мисс Б.Номин-Эрдэнэтэй нэг гэрт оржээ. Өмнө нь мэдээж гэр бүлтэй байсан учраас олны дургүйцлийн бас л хүргээд байгаа юм байна. Шинэхэн эхнэрээ дагуулаад зун наадмаар Хүй долоо худаг дахь АН-ын гэр болоод, намын гишүүн уяачдаараа зочилж явсан гэдэг.
Б.Номин-Эрдэнийн тухайд “Мiss Mongoliа 2022” тэмцээнд түрүүлж, тэргүүн мисс болсон юм. Мөн оюунлаг миссээр шалгарсан билээ.
NTN Channel телевизэд зочин хөтлөгчөөр ажиллаж, цаг агаарын мэдээ хүргэж байснаар нь үзэгчид мэднэ. Учир нь тэрбээр хүүхэд шиг яриа хөөрөөгөөр олны хайрыг татаж, бас шүүмжлүүлээд авсан удаатай.
Дараагийн мэдээ