Амьдрал Мэдээ

Арван зургаан настнууд иргэний андгай өргөнө

Монголын залуучуудын холбооноос 17 дахь жилдээ зохион байгуулж буй “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” -ын ажиллагаа “Бүгд найрамдах улс тунхагласан өдөр” буюу 2019 оны 11-р сарын 26-ны 10:00 цагт Төрийн ордонд болно. Энэ жил улсын хэмжээнд 42822 арван зургаан настан иргэний үнэмлэхээ авч байгаа бөгөөд нийслэлийн 800 сурагчид Төрийн ордны Их танхимд Засгийн газрын тэргүүн, салбар салбарын төлөөлөл олны танил эрхмүүдээс үнэмлэхээ гардаж авах юм.

Хүндэт зочдоор Төрийн шагналт Ардын багш, ШУ-ны доктор профессор Ш.Чоймоо, MNB телевизийн ерөнхий захирал Л.Нинжжамц, СТА, Фантастик Продакшны жүжигчин  Ж.Алтаншагай, М.Баярбат, Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, залуу жүжигчин Б.Сансармаа, нэвтрүүлэгч Д.Одзаяа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар оролцоно.

“АНДУУДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” уриан дор  зохион байгуулагдаж байгаа тус ёслол 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд  зохион  байгуулагдаж байна. Мөн 2019 оны 11-р сарын 20-оос 12-р сарын 10-ны хооронд Нийслэлийн ЕБСургуулийн Залуучуудын Зөвлөл  өөрсдийн сургуулиуд дээр зохион байгуулна. Одоогийн байдлаар  Монгени Цогцолбор сургууль, 44-р сургууль, 79-р сургууль, 105-р сургууль, Монгол Тэмүүлэл сургууль, 60-р сургууль, 65-р сургууль, Хобби сургууль, Үй цай сургууль, Наран сургууль, 97-р сургууль, Ирээдүй цогцолбор 2-р ахлах сургууль, 13-р сургууль гэх мэт сургуулиуд  амжилттай зохион байгуулаад байна.

Монгол Улсын Иргэний Андгай Өргөх ёслол нь 16 настнуудын хувьд улс эх орон, эцэг эх, гэр бүл, найз нөхдийнхөө өмнө хариуцлага даах чадвартай, бүтээлч иргэн байхаа ухамсарлаж, эх орон түүх соёлоороо омогших, бие хүн болж төлөвшихөд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн Газар, Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хамтран зохион байгуулагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн боловсролын газар, 21 аймгийн ЗДТГ, 21 аймгийн Залуучуудын холбоо, аймгийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, 9 дүүргийн Залуучуудын холбоо, Монголын сурагчдын холбоо, ЕБС, МСҮТ-ийн Захиргаа, Залуучуудын зөвлөл ажиллаж байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!