Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ардчилсан намын тамгатай холбоотой түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгожээ

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2-д зааснаар өөрчлөлт оруулсан.

Үүнд:

Захирамжийн 1 дэх заалтаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ ЗХШХШТХ 62.1.1-т заасан бусдын болон хуулийн этгээдийн нийтийн ашиг сонирхолд илтэд хохирол учруулахаар нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоогоогүй нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэх үндэслэлээр,

Захирамжийн 2 дахь заалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл ЗХШХШТХ-ийн 65.1-д заасан үндэслэл бий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Ардчилсан намын тамгатай холбоотой маргааны асуудал шийдэгдээгүй бөгөөд анхан шатны шүүхэд хуулийн процесс үргэлжилж байгаа билээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!