Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Арматур импортлогчидтой уулзлаа

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр арматур импортлогчидтой уулзлаа. Монголын арматурын зах зээлийн 40-50 хувийг эзэлдэг Улаанбаатар менежмент, Үүртээл ХХК-ны удирдлагуудтай уулзсан юм.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр арматурын 1 тонн тутмын үнэ хэдхэн хоногийн өмнө 3 сая 300 мянгад хүрсэн. Харин өнөөдрийн байдлаар 3сая 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Хэдий арматурын үнэ буурч байгаа ч цаашид дэлхий зах зээлийг таах боломжгүй байна гэж импортлогчид ярилаа. Учир нь дэлхийн зах зээл дээр арматурын үнэ хэлбэлзэлтэй байна. Тиймээс гол нийлүүлэгч болох Хятад болон Оросын зах зээлийн нөхцөл байдлыг харах юм байна.

Арматур импортлогчид арматурыг нөөцлөхгүйгээр, дотоодын зах зээлээ таслахгүй байх чиглэлийг барьж ажиллаж байгаагаа хэллээ. Барилга, хот байгуулалтын яамны зүгээс арматур импортлогчдоо дэмжихийн тулд хил, гаалийн татвараас чөлөөлөх боломжтой эсэхийг судалж, холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлээд байна. Харин импортлогчдын зүгээс тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэдгийг учирласан юм. Коронавирус цар тахлын улмаас Хятад болон Оросоос арматур орж ирэхэд 14 хоног цаашлаад хоёр сар хүртэл хугацаагаар саатдаг аж. Тиймээс дотоодын зах зээлд хомсдол үүсэх эрсдэл гардгийг хэллээ.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э. Золбоо Төрийн байгууллага, хувийн хэвшлээ дэмжиж хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллана гэлээ. Мөн цаашдаа ган боловсруулах үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх боломжтой эсэхийг судалж, гадагш гаргах мөнгөн урсгалаа ч дотоодоо барих асуудал дээр мөн санал солилцсон юм.

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!