Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Архангай аймгийн Далтын нуруу, Шаргачны голын ай савын зарим хэсгийг тусгай хамгаалалтад авна

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тогтоолын төсөлд Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын нутаг дахь Далтын нуруу, Шаргачны голын ай савын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулах талаар тусгажээ.

Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачны голын дагуу Далтын нуруу орчим ураны орд байдаг тул ашигт малтмал хайх, олборлох, байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын ус бохирдуулах зэрэг сөрөг үр дагавар гарч, нутгийн оршин суугчдын эрх ашгийг хөндөж болзошгүй нөхцөл байдал бий болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

Байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, эртний түүхийн ул мөрийг хадгалсан энэ газрыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалын түшиц газар болгон хөгжүүлэх зорилготой аж.

Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумд нь хүн, малын төвлөрөл ихтэй, 1,000,000 орчим мал нутагладаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын гол түшиц бүс нутаг юм.

Дээрх газрыг улсын байгалийн нөөц газрын сүлжээнд хамруулснаар талбайн хэмжээ 54,766 га орчим талбайгаар нэмэгдэж, тус газарт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын зөвшөөрлүүд цуцлагдах юм.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!