Амьдрал Мэдээ

Асаалттай автомашиныг хүүхэдтэй нь ачиж зөөвөрлөсөн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Асаалттай автомашин дотор хүүхэд сууж байхад тэр чигт зөөвөрлөсөн ачилтын компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Тодруулбал, өнгөрсөн Мягмар гарагт буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урдаас 10 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-ийн автомашиныг бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр зөөж шилжүүлсэн явдал болсон.

Энэ нь холбогдох журмын “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул “БИ ИКС ЮУ ТИ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг өчигдөр цуцалсан тухай Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!