АН-ын нарийн бичгийн дарга С.Цэнгүүн намын жагсаалтад 4-рт бичигдсэн. Тэрбээр “Хурал эхлэх үеэс эхлэн нийгмийн хүлээлт дээр залуучуудыгаа урагш оруулах ёстой гэсэн байр суурийг удаа дараа удирдлагуудад хэлж байсан. Үүнийг хүлээн авч 90-ээд оны төлөөллийг намын жагсаалтад оруулсанд баяртай байна. Жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн. Ялалтын төлөө хүчтэй ажиллана” хэмээсэн. 20 гаруйхан насандаа УИХ-ын гишүүн болох нь тодорхой болсон С.Цэнгүүн АН-ын ах эгч нараа ардаа хаяж, маргаангүй 4т жагссан нь тэрбээр маш том ар талтай бололтой. Харин АН-ын алдарт хуульч Р.Булгамаа жагсаалтын 26-д бичигдсэн.
Дараагийн мэдээ