Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Банкуудад 275 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны  гуравдугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк энэ  оны хоёрдугаар улирлын ээлжит репо арилжааг өнөөдөр /2021.05.17/ зохион байгуулжээ.

Төв банкнаас 350 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж, 6 банкнаас нийт 275 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлсэн байна.

Уг санхүүжилтээр банкууд:

Жижиг, дунд үйлдвэрлэлУул уурхайн бус экспортҮйлчилгээБоловсруулах үйлдвэрлэлХоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.

Репо санхүүжилтийн зээлийг Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн,  Хас, Капитрон, Тээвэр хөгжлийн, Кредит, Богд банканд хандаж авах боломжтой гэж Төв банкнаас мэдээллээ.

 

 

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!