Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

МАН-аас Баянгол дүүрэгт ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Ууганцэцэг нь 2026 оны 03 сарын 21-ний өдөр гэр бүлийн маргааны улмаас нөхрийгөө хутгалсан хэрэг гарч, хажууд нь байсан хүмүүс дуудлага мэдээлэл өгчээ. 

Тодруулбал, Б.Ууганцэцэг нь нөхөр М-н биед мохоо хутгаар 3 зүсэж, гэмтээсэн хэмээн өөрийнх нь ажлуулдаг буузны цехийн ажилчид ярьжээ. Б.Ууганцэцэг нь шөнийн 01 цагийн үед буузны цех рүүгээ орж нөхөртэйгээ маргалдсаны улмаас мохоо хутгаар гэдэс, хэвлий хэсэгт нь гурван удаа хутгалсан гэх мэдээлэл байна. 

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг нь дүүргийнхээ МАН-ын 8-р хорооны үүрийн дарга хийдэг бөгөөд Говь сауны урд 29 дүгээр байранд “Шинэ дөл” нэртэй буузны цех ажлуулдаг аж. Тус цехийн ажилчид дээрх хэргийн гэрчүүд гэх  бөгөөд эхнэр нь орж ирээд нөхрөө хутгалчихлаа хэмээн дуудлага өгчээ. 

Уг хэргийг Б.Ууганцэцэг нуун дарагдуулж, улмаар нөхөр нь өөрсдөөс нь өр нэхсэн хүмүүс рүү хутгалуулсан бичлэг, зургаа явуулж та нарын захиалгаар би ингэлээ хэмээн сүрдүүлжээ. Өрөө нэхээд байвал та нарын захиалгаар гэж хэлнэ шүү хэмээн эхнэр, нөхөр хоёр бүлэглэн бусдыг сүрдүүлсэн гэх мэдээлэл бий. 

Уг хэрэг одоогоор  БГД-ийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж. 

Тус хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тодруулан эргэн мэдээллэх болно. 

Санал болгох

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!