Uncategorized Мэдээ Онцлох мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

БЗС-аас зээлээ төлсөн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр нэр дэвших үү?


Австралийн Чарласт их сургуульд 2011 онд 32 мянган ам доллараар суралцсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр 12 жилийн дараа зээлээ эргүүлэн төлсөн удаатай. Тэрбээр ихэд буранч сэтгэлгээтэй бөгөөд саяхан шинэ хамбыг залах ёслолд голлох үүрэгтэй оролцож байсан. Мөн тэрбээр Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар томилогдож, хоёр тэрбум төгрөгөөр бурханы хөшөө барих асуудал яригдаж байсан.
Уржнан жилийн аравдугаар сард Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн даргаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр томилогдсон билээ. Шинээр томилогдсон нутгийн зөвлөлийн даргад баяр хүргэхээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал нараас гадна Сүхбаатар аймгаас гаралтай бизнесменүүд цуварсан байдаг.
Эл аймгийн улс төр, бизнесийн томчуудыг багтаасан нутгийн зөвлөлийг У.Отгонбаяр толгойлж эхэлснээрээ ирээдүйн улс төрд бэлдэж буй нэг хэлбэр. Түүний зорилго 2024 оны сонгууль. Ах нь Ерөнхийлөгч болж зорилгоо биелүүлсэн тул улс төрөөс түр явсан тэр нутгийн зөвлөлийн даргын дүрээр эргэн ирээд буй.
У.Отгонбаярын хувьд 2006 оноос хойш тасралтгүй арван жил ЖДҮХС-гийн мэргэжилтэн, даргаар ажилласан байдаг. Дараа нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байв. Гэвч эл албан тушаалаасаа салах шалтгаан нь түүний ах нь болсон.
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 оны эхээр буюу Ерөнхий сайд болсноосоо гурван сар гаруйн дараа төрсөн дүү У.Отгонбаярыгаа Барилга, хот байгуулалтын яамны газрын даргын албан тушаалаас чөлөөлүүлж байв. Ингэхдээ “Ах нь төрийг тогтолцоогоор нь өөрчлөх зорилготой явж ирсэн. Тийм ч учраас ах дүү хоёр зэрэгцээд төрийн албанд ажиллах нь ашиг сонирхлын зөрчил. Миний дүү энэ ажлаа өгөөд хувийн бизнес хий” гэж ятгаж, дүү ч ахынхаа гуйлтыг зөвшөөрч, албан тушаалаа чимээгүйхэн өгчхөөд явсан гэдэг.
У.Хүрэлсүхийн дүү нар дотроос ахынхаа чихийг хамгийн бага халууцуулдаг нь тэр. Бусдыгаа бодвол арай хар бараан түүх, мэдээлэлгүй нэгэн. Дээрээс нь ахдаа нөмөртэй нь гэгддэг. Сү.Батболд У.Хүрэлсүх хоёр ойр байдгийн шалтгаан нь У.Отгонбаяр. Тэрбээр Сү.Батболдын “И-Март” сүлжээ дэлгүүрийн хүрээнд бизнес эрхэлдэг гэх мэдээлэл бий.

Санал болгох

“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно

uuganaa90

“ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ” УРАЛДААНЫ ШИЛГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

uuganaa90

“ЦАГДААГИЙН ГАЗАРТ “KENWOOD TH-F10” МАРКИЙН 150 ШИРХЭГ ГАР СТАНЦ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ”

uuganaa90

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй, Хятадад унтаж амардаг 

uuganaa90

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!