Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны гурван тамирчин оролцож, хоёр хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээн тавдугаар сарын 21-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Залуу тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиудаа хүртлээ гэж ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник-спортын хорооноос мэдээллээ.