Монголын боксын насанд хүрэгчдийн үндэсний шигшээ баг тамирчид Чех улсын Усти над Лабем хотод тавдугаар сарын 04-09-ний өдрүүдэд зохион байгуулагдах 51 дэх удаагийн “ГРАН -ПРИ” олон улсын тэмцээнд оролцохоор боллоо.
Үргэлжлүүлэн тавдугаар сарын 09-20-ны өдрүүдэд Германд болох Герман-Кубын шигшээ баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх аж.
Үүний дараа тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулдах ААШТ-нд оролцох юм байна.
Тамирчдын түрүүч өнөөдөр өглөө хилийн дээс алхлаа.
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
- Багийн ахлагч – Ц.Батнасан
- Ахлах дасгалжуулагч – Ж.Энхтөр
- Дасгалжуулагч – А.Гантулга
- Дасгалжуулагч – Б.Пүрэв-Очир
Эрэгтэй тамирчид
- Х.Энхмандах, 52 кг
- Х.Энх-Амар, 56 кг
- Э.Цэндбаатар, 60кг (63кг)
- Б.Чинзориг, 64 кг
- Б.Мишээлт, 69 кг
- О.Бямба-Эрдэнэ, 75 кг
Эмэгтэй тамирчид
- Л.Алтанцэцэг, 51 кг
- О.Есүгэн, 57 кг
- М.Намуун, 60 кг