Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Буянт-Ухаа” нисэх буудал зорчигчдоо хүлээж авахад бэлэн болжээ

Монгол Улс ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс агаарын хилээ нээхтэй холбогдуулан “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нислэгийн аюулгүй байдлыг хангах, зорчигчдын эрүүл мэндийг хамгаалах, тав тухтай үйлчлүүлэх орчин бүрдүүлэх, тахлын халдвараас урьдчилан сэргийлэх тэмдэг, тэмдэглээ байршуулах, тусгаарлах өрөө гаргах зэрэг бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Тогтмол нислэг үйлдэж эхэлхэд нисэх буудлын болон хил дээрх хамтын ажиллагаатай байгууллагын ажилчид зорчигч үйлчлүүлэг, ачаа тээврээс тахлын халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг.

Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын тогтоол, шийдвэр, зөвлөмж холбогдох дүрэм журам зааврыг мөрдлөг болгон зорчигч нислэг эхлэхээс өмнө бүртгэлийн танхимд 1.5-2 метрийн зай барьж зогсох тэмдэглэгээг байршуулах, мөн сэжигтэй зорчигч ирсэн тохиолдолд эмнэлгийн ажилтнууд анхны тусламж үзүүлэх тусгаарлах өрөөг гаргажээ.

Зорчигчдод амны хаалт зүүх, бээлий өмсөх, ариутгалын бодис биедээ авч явах талаар тогтмол сануулга өгч ажиллах шинэ нөхцөл байдал үүсэж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад ковидын халдвар буурахгүй байгаатай холбогдуулан нисэх буудлын болоод хамтын ажиллагаатай байгууллагын ажилчид, зорчигч, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс нисэх буудалд ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэсээр байна гэж ИНЕГ-аас мэдээлэв.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!