УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан халдлагад өртсөн байна. Тодруулбал яам руугаа орой 18:00 цагийн орчимд орж явах үед нь хутгатай этгээд дайрч биед нь халджээ. Тухайн этгээд Л.Энх-Амгалан сайд руу хутгатай дайрч, улмаар нүүрэнд нь гэмтэл учруулжээ. Албан бус мэдээллээр тухайн этгээд нь иргэн Д.Совд аж. Тэрбээр 16,17 настай ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүдэд хүчээр вакцин хийж байна гэсэн асуудлаар хэвлэлүүдэд хандаад байсан юм. Халдлага болсны дараа цагдаагийнхан түүнийг авч явсан байна.
Дараагийн мэдээ