Нийслэл хотын төвд орших Бөмбөгөр худалдааны төвийн нууцлаг эзэгтэй энд явна. Хэр баргийн хэвлэлээр гарах нь битгий хэл Бөмбөгөр худалдааны төвийн сайт, пэйж дээрээ ч хамраа цухуйлгадаггүй тэрбээр өөрийн охины хамт “Усны” гэж алдаршсан Укад баяр хүргээд, “Гоёл” наадмын үеэр цэцэг барьчихсан гүйж явсан нь энэ. Хотын төв орчмын айл, албан байгууллагууд, хүн ам эдний ногоон бөмбөгөрөөр зочилж, өдөр тутмын хэрэглээгээ хангадаг. Өдөрт л холхидог хүмүүсийг нь тоочвол баршгүй. Тэр хэмжээгээр лангууныхаа түрээсийг үе үе нэмлээ хэмээн бусдын адил хэл аманд өртдөг түүнийг ааш авир ихтэй, бизнес эрхлэгчдийг өөрийн албатууд мэт загнаж зандраад байдгийг зах зухаасаа хэлж ярьдаг юм билээ шүү.
Дараагийн мэдээ